Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ажлын байрны нөхцөл сайжруулах аян үргэлжилж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Эрүүл ахуйн алба энэ онд “Эргономик”, “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй”, “Сонсгол хамга

Ажлын байрны нөхцөл сайжруулах аян үргэлжилж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Эрүүл ахуйн алба энэ онд “Эргономик”, “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй”, “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” гэсэн дөрвөн аян хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ажлын байрны орчин нөхцөл, эмх цэгцийг сайжруулж, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн, ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилготой “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” аян дөрөвдүгээр сарын нэгнээс амжилттай хэрэгжиж байна. Шилдэг бүтээн байгуулалт хийж, орчноо тохижуулсан оролцогчдыг дөрвөн үзүүлэлтээр дүгнэж, аяны шилдгүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарласан “ХАБЭА-2019” үйл ажиллагаанд оролцох юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.