Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ихэнх нутгаар хална

Зургаадугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. Энэ сарын 9, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо, 11-нд

Ихэнх нутгаар хална
Зургаадугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.   Энэ сарын 9, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан.Харин зургаадугаар сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр сэрүүсэх аж.   Эх сурвалж: ЦУОШГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.