Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн саналын системийн 100 манлайлагч ажилтан

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн саналын системийн 100 манлайлагч ажилтан
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн саналын системийн шилдэг 100 ажилтанд баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   2018 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 39 хувь нь инженер техникийн ажилтан, 61 хувь нь ажилчин байв. Ажил мэргэжлийн хувьд 35 хувь нь технологийн, 39 хувь нь механикийн, 12 хувь нь эрчим хүчний, хоёр хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна.   2018 онд Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 30 санал гаргаж, 83.3 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар анх удаа жагсаалтыг тэргүүллээ.   Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад гурван цехийн таван ажилтан дөрвөн удаа, найман цехийн 12 ажилтан гурван удаа, есөн цехийн 19 ажилтан хоёр удаа бичигдсэн бол 64 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 1267 санал гаргасны 63 хувь нь хэрэгжсэн бөгөөд 35 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.