Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ТЭНГЭРИЙН ҮНЭТЭЙ, ЖИЛИЙН НАСГҮЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫГ СОНГОХОО Л БАЙЧИХАЯ Л ДАА...

Шинэ барилгууд сүндэрлэн босч, хотын үзэмжинд өнгө нэмж байгаа ч, тэдгээрт чанар гэж үгүй, худалдан авагчдаа хохироосоор. Амьдрах орчин нөхцлөө сайжруулахыг хүссэн шинэ, залуу гэр бүлүүд тав тух, чана

ТЭНГЭРИЙН ҮНЭТЭЙ, ЖИЛИЙН НАСГҮЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫГ СОНГОХОО Л БАЙЧИХАЯ Л ДАА...
Шинэ барилгууд сүндэрлэн босч, хотын үзэмжинд өнгө нэмж байгаа ч, тэдгээрт чанар гэж үгүй, худалдан авагчдаа хохироосоор. Амьдрах орчин нөхцлөө сайжруулахыг хүссэн шинэ, залуу гэр бүлүүд тав тух, чанарыг эрхэмлэн үнэ өртөг харгалзахүй, байдаг хэдээ барин, хувь лизинг, өр зээлд барьцаалагдан байж, сонголт хийнэ. Гэвч өнөөх чанаргүй барилга. Энэ бол өнөөгийн барилга, барилгын ХХК-иудын үнэн төрх. Чанаргүйн дээр Улаанбаатарын үнэтэй дүйцнэ гэдэгтэй хэн ч маргахгүй.  Жишээ нь:  БОЭТ-ын хажууханд байрлах "Mettle town" 40 айлын  орон сууцны барилгыг  2018 оны 10 сарын 16 ны өдөр улсын комисс хүлээж авсан байдаг.  Гэвч нэг жилийн ч нүүр үзээгүй тус орон сууцны барилга өнөөдөр оршин суугчдын тав тухыг алдагдуулж, нэгхэн удаагийн багахан борооноор айл өрх, иргэдийн санал гомдол, шүүмж дагуулж эхэлжээ. Барилгын талаар албаны эх сурвалжаас тодруулахад захиалагчаар иргэн О.Хишигжаргал, гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Баян Марат" ХХК ажилласан аж. Улсын комиссоос өдөр тутмын хяналтын инженерээр зөвлөх, иргэн Ш.Оюун, МХГ-ын улсын байцаагч н.Азхүү нар ажилласан аж. Барилгын тухай хуулинд Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. Энэ хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. Энэ хугацаанд гарсан  чанар, аюулгүй байдлыг  гүйцэтгэгч хариуцна гэж заасан.  Нийтдээ 4 жил орчим барилгын чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой ХХК өнөөдөр худалдан авагчдаа  байрны үнэ ханш унагалаа гэх зэргээр буруутгах нь зөв үү? Үүнд хяналт хэн тавьж, иргэд оршин суугчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалах вэ?... Жишээ татсан нь дээрх ХХК боловч, энэ нь барилга орон сууц барьж арилжиж буй бүх л ххк-иудын нийтлэг төрх. Тэгвэл иргэд хэнээс хариуцлага нэхэхээ судалж, цаашдаа мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайжруулах, иргэд шинэ бүхэнлүү хошуурч үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх гээд тал талаасаа анхаарах шаардлагатай. Хэрэв зэ барилгын ХХК-иуд мөнгөөр Эрдэнэтийн иргэдийг харж, ноёрхол тогтоож, даам гараад эхэлбэл иргэдэд заргалдах, сонголт хийх эрх нь ч бий....  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.