МХГ-ынхаан "Хүүхдүүдээр бүү аз туршаарай!"
МХГ-ын дарга Б.Жигдэнгомбо "Хүүхдийн баяраар хүүхдийн парк ямар ч байсан хүүхдүүдэд үйлчилнэ" гэсэн эерэг сөрөг 2 утга бүхий мэдээлэл хийв. Тэрээр мэдээлэлдээ: Орхон аймагт насжилт өндөртэй тоглоом
МХГ-ын дарга Б.Жигдэнгомбо "Хүүхдийн баяраар хүүхдийн парк ямар ч байсан хүүхдүүдэд үйлчилнэ" гэсэн эерэг сөрөг 2 утга бүхий мэдээлэл хийв. Тэрээр мэдээлэлдээ:
Орхон аймагт насжилт өндөртэй тоглоомууд байгаа. Бараг намайг ухаан ороход ажиллаж байсан тус тоглоомуудыг цаашид ажиллуулахад хэцүү. Гэхдээ энэ жил тоглоомууд зогсохгүй. Ямар ч байсан хүүхдүүдэд үйлчилнэ. Тоглоомуудыг хэвийн ажиллуулахаар “Төмөр транс” компанитай ярилцаж байна” гэсэн юм.
Мөн БТСГ-ын дарга Н.ЗУЛБААТАР: "Баярын үеэр эмнэлэгийнхнийг байлцуулсан нь дээр шүү" гэв.
ETIMES.MN: Паркын аюулгүй байдал яг бүрэн хангагдсан уу, ямар нэгэн асуудал гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ? гэж МХГ-нхаас асуумаар... Аль эсвэл хүүхэд багачуудаа гэмтээж, МХГ, Төмөр транс ХХК нь хариуцлага хүлээх үү? Үр дүнд эцэг эх, хүүхдүүд эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч, Эрдэнэт, улс орон даяараа хэн нэгнийг буруутгаж гашуудах уу? Хэдий хүүхдийн баяр ч, тэднийг баярлуулах чин сэтгэл байлаа ч, нэгэнт итгэлгүй л байгаа бол хүүхдийн хувь заяагаар бүү аз туршаарай гэж хүсье!
Өнгөрсөн баларсан үеийн Эрдэнэтийн паркийн тоглоом байтугай, Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон явдлын гашуун үнэн түүх манай улсад бий шүү...
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0