Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэтийнхэн Монголын ТОП-100 ААН-ийг өнгөллөө

Монголын ТОП-100 ААН-ийн манлайдЭрдэнэт үйлдвэр ТӨҮГ-г Өмнөговийн хүү Х.Бадамсүрэн, Эрдэнэс таван толгойгЭрдэнэтийн залуу Б.ГАНХУЯГ-ийн удирдлага, менежментийн арга туршлагаар 1,2-т орж байна.Эрдэнэс-

 Эрдэнэтийнхэн Монголын ТОП-100 ААН-ийг өнгөллөө
Монголын ТОП-100 ААН-ийн манлайд  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-г Өмнөговийн хүү Х.Бадамсүрэн, Эрдэнэс таван толгойг  Эрдэнэтийн залуу Б.ГАНХУЯГ-ийн удирдлага, менежментийн арга туршлагаар 1,2-т орж байна.  Эрдэнэс-Тавантолгой” ХК-нь дээрх таван үзүүлэлтээс ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент”-тэй компаниар шалгарч байсан Харин Эрдэнэт үйлдвэр нь улс болон орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд дээрх амжилтаа эвдэж 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгуурыг манлайлж байна. Түүнчлэн 6500 орчим ажилтандаа үзүүлж буй нийгмийн бүхий л дэмжлэгүүд энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлж буй. Ямартай ч Эрдэнэтийн хүүгийн удирдлага, Эрдэнэт хоот дахь ААН Монголд толгой цохиж, цахиур хагалж явна. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр компаниудыг эрэмбэлэдэг юм.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.