Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

1000 гэр бүлийн чуулга уулзалт боллоо

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймаг Гэр бүлд ээлтэй Эрдэнэт хот үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүний хүрээнд 3 үеийн 1000 гэр бүлийн чуулга уулзалт боллоо. Аз жаргал гэдэг бол алсаа

1000 гэр бүлийн чуулга уулзалт боллоо
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймаг Гэр бүлд ээлтэй Эрдэнэт хот үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүний хүрээнд 3 үеийн 1000 гэр бүлийн чуулга уулзалт боллоо. Аз жаргал гэдэг бол алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон байдаг гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн санаачлагаар Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Энх Эрдэнэтийн хөгжил ТББ байгууллага хамтран зохион байгуулсан "Аз жаргалтай гэр бүл" үйл ажиллагаагаар нийгэмд  нөлөөлж, эерэг хандлагыг бий болголоо. Тухайлбал 100, аз жаргалтай гэр бүл чуулга уулзалтаар энэ асуудлууд хөндөгдсөн юм.  Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан "Аз жаргалтай гэр бүл " чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн орлогч Д.Үүрийтуяа нээсэн бол Орхон аймгийн удирдлагууд, Энх Эрдэнэтийн хөгжил ТББ –ын тэргүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Бат-Энх нар оролцож. "Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд цаашид анхаарч, бодлогоор дэмжих үйл ажиллагаанд дэмжин оролцохоо илэрхийллээ.  Чуулганы үеэр гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүл болон шилдэг эмэгтэйчүүдэд шагнал гардууллаа.  Фото зургийг Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.