Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Сар бүрийн эхний Бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор зарлалаа

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтанОрхон аймаг “Гэр бүлд ээлтэй Эрдэнэт хот”олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал, гэр бүл, эмэгтэйчүүдийг дэмждэг аймаг болохоо зарлаж, сар бүрий

Сар бүрийн эхний Бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор зарлалаа
Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан  Орхон аймаг “Гэр бүлд ээлтэй Эрдэнэт хот”  олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал, гэр бүл, эмэгтэйчүүдийг дэмждэг аймаг болохоо зарлаж, сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт эцэг эхчүүдийг илүү цагаар ажиллуулахгүй бөгөөд, авто машингүй, согтууруулах ундаа зарагдахгүй. Мөн соёлын үйлчилгээний кино театр, тоглоомын төв зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагууд хямдралтай үйлчилнэ. Гэр бүлийн өдрийг сар бүр тэмдэглэдэг болсноор хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм, эдийн засаг дахь гэр бүлийн оролцоо идэвхжих боломжтой болно. Тус санаачилгыг Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан аймаг, орон нутгийн удирдлагуудад уламжилснаар дэмжигдэн, ажил хэрэг болж байна. Мөн гэр бүлийн өдрөөр Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Энх Эрдэнэтийн хөгжил ТББ-уудын удирдлага төлөөллүүд хамтран 3-с дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 10 эмэгтэйн гэр бүлд, өргөө цагаан гэр олгож, халуун ам бүлээрээ ая тухтай  амьдрах боломжийг бүрдүүлж өглөө. Эхний удаад 5 гэрийг батламжийн хамт гардуулан өгч, хашаанд нь барьж өгч байна. Өргөө цагаан гэртэй болсон өрхүүдийн хувьд  олон жил үнэнчээр гэр бүл, үр хүүхдээ авч явж, амьдралын хүндийг нуруун дээрээ үүрч яваа  өрх толгойлсон ээжүүд хамрагдсан бөгөөд тэдний зарим нь хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүүхэд ч өсгөж буй юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.