Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уяачдын алдар бүдгэрч, шандаст хүлгүүд нь цуцах вий….

Орхон аймагт энэ сарын 12 буюу өнөөдөр зохион байгуулагдах байсан “Энх Эрдэнэтийн хурд-2019” хурдан морины уралдаан цуцлагдсантай холбоотойгоор, өөр аймаг сумдын хурдан моридын уралдаан зо

Уяачдын алдар бүдгэрч, шандаст хүлгүүд нь цуцах вий….
Орхон аймагт энэ сарын 12 буюу өнөөдөр зохион байгуулагдах байсан “Энх Эрдэнэтийн хурд-2019” хурдан морины уралдаан цуцлагдсантай холбоотойгоор, өөр аймаг сумдын хурдан моридын уралдаан зорих Орхоны уяачид их байна. Тухайлбал саяхан Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооныхны санал зөрөлдөн байж зохион байгуулсан уралдаанд нь даага, шүдлэн, хязаалан нас тус бүрт 10 гаруй тооны морь уралдаж, тэрхүү уралдаанд нь аймгийн уяачид ч хүлгийн тоосоо үзэж чадаагүй. Түүгээр ч үл барам түрүү магнайгаа 1 000 000 төгрөгөөр байлсан нь уяачдын эгдүүг хүргэж, үсэргээн зохион байгуулахын тулд гайгүй сайн уралдаанаа цуцлах шаардлага байсан уу гэж гайхаж үлдсэн. Учир нь бүтэн жилийн хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг ганц чансаа өндөр уралдаанаар тодорхойлдог нь хурдан морины хорхойтнуудын гэмт биш зан. Иймд өнгөрсөн Баасан гариг буюу Тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт хурдан морины хаврын бүсийн “АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” уралдаанд Орхончууд оролцож, мөн л урам муутайхан ирцгээсэн байна. Тус уралдаанд эрлийз 3 нас, Монгол 5 нас уралдуулсан бөгөөд Орхон , Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл гэх мэт олон аймгиийн морьд уралдсан. Нас бүрийн түрүүд “Мотоцикл”, удаах байруудад мөнгөн шагналаар байлсан байна. Зарим уяачид “Уяачдын холбоо өөрсдийнх нь санаачилж, зохион байгуулаагүй ажлыг хэн нэгэн илүү хийж, дээш гарахвий гэхээс айж, нөгөө талаас улстөрийн үзэл нь “Энх Эрдэнэтийн хурд-2019” уралдааныг цуцлагдахад хүргэсэн хэмээн өөр хоорондоо ярилцах болжээ. Ер нь орон нутагтаа өндөр зохион байгуулалттай, олны эгдүүг хүргэчихээргүй бай шагналтай уралдаан зохион байгуулж чадаагүйгээс л, газар газрын уралдаан бид хэсч байна” хэмээн өөр хоорондоо халаглаж ярих болжээ. Эндээс харахад яахын аргагүй “Эрдэнэт хүлэг” уяачдын холбоо нийт уяачдын эрх ашгийн төлөө ажиллах, элдэв улстөрийн сурталгүй, бүтэц бүрэлдэхүүнээр шинэчлэгдэх цаг нь ирж тулгамдаад буй нь харагдаж байна. Эс бөгөөс аймгаар дуурсагдах уяачдын алдар бүдгэрч, шандаст хүлгүүдийн хурд сууж мэдэх нь…    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.