Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт өнөөдөр Баян-Өндөр сумын хурлын зааланд боллоо. Энэ удаад хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан, нээлттэйгээр 45 төслөөс сонгон шалгарууллат хийн, 15 төсөлд нийт 170 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ.

Ингэхдээ сум хөгжүүлэх сангийн зээл олгох журмын дагуу эрүүл ахуйн чанар, аюулгүй байдал, ажлын байр нэмэглүүлэлт, зээлийн эргэн төлөх чадвар, нийтийн хэрэгцээт шаардлагыг хангасан эсэх, ашиг орлого олох боломжтой, төслөө бүрэн дүүрэн танилцуулж буй зэрэгт ажлын хэсэг, хөндлөнгийн ажиглагч нарын зүгээс шаардлага тавьж байсан.

Шалгаруулалтын үр дүнд хөдөө аж ахуйн 5, барилгын материалын 4, хөнгөн үйлдвэрлэлийн 1, хүнсний үйлдвэрлэлийн 2, үйлчилгээний чиглэлээр 1 төслийг дэмжсэн. Үүнд: Артишокны хүлэмжийн цогц үйлдвэрлэл, хэрчсэн гурил, эрчимжсэн мал аж ахуй буюу сүүний үйлдвэр, кузов засвар гэх мэт төслүүд дэмжигдсэн юм.



Төсөл нь дэмжигдэж, зээлийн шалгуурыг хангасан иргэдэд Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хандаж, “ Зээлийг зориулалтын дагуу ашиглаж, орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай. Ажлын хэсгээс хяналт тавьж, шаардлагатай дэмжлэгийг ч орон нутгийн зүгээс үзүүлэн, анхаарч ажиллах болно, амжилт хүсье” гэсэн юм.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь иргэнд 10, ААН-д 15 сая хүртэл олгодог, таатай нөхцөл, хамгийн бага хүүтэй, бизнесээ өргөжүүлж бойжуулах боломжтой эрэлттэй зээл юм.
Сэтгэгдлүүд 0