Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

УИХ-ын эмэгтэй гишүүд "Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хоридог болъё" гэв

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлт бүхий хуулийн төслийг санаачилжээ. Энэ талаарУИХ-ынгишүүн Д.Оюунхорол“Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн

УИХ-ын эмэгтэй гишүүд "Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хоридог болъё" гэв
УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлт бүхий хуулийн төслийг санаачилжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаг зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач холбогдол өгч чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж үзэж байна. Мөн Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн хүмүүс маш амархан суллагддаг. Тиймээс цаашдаа ямар ч төрлийн өршөөлийн хуульд хүчингийн хэрэг хийсэн хүмүүсийг хамруулдаггүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар ярьж байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ хүрээнд үйлдэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг илүү чангатгах шаардлага тулгарч байна. Мөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулах нь зүйтэй гэж  үзэж байна. Хүүхдээ өсгөж, тэжээхээс татгалзаж байгаа эцэг, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан өмнөх заалтыг сэргээх  шаардлагатай байна гэж үзэж байгаа. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж 487 хүн хохирсон. Үүний 238 нь хүүхэд хохирсон байна. Хүчингийн гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь сэтгэл сэртийлгэсэн аюултай зүйл болж байна.  УИХ-ын бүх гишүүд уг хуулийн төслийг зайлшгүй дэмжих ёстой" гэв
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.