Туршилтын үр дүнд ДОХ-ын вирусын тархалтыг зогсоож чаджээ
Сүүлд хэрэглэж эхэлсэн ДОХ-ын вирусыг дарангуйлах үйлчилгээтэй эм уг өвчний тархалтыг зогсоож чадсаныг хэсэг эрдэмтэдзарлажээ. Тодруулбал эрдэмтэд Европ даяар 1,000 орчим ижил хүйстэн эрэгтэй хосуудын
Сүүлд хэрэглэж эхэлсэн ДОХ-ын вирусыг дарангуйлах үйлчилгээтэй эм уг өвчний тархалтыг зогсоож чадсаныг хэсэг эрдэмтэд зарлажээ. Тодруулбал эрдэмтэд Европ даяар 1,000 орчим ижил хүйстэн эрэгтэй хосуудын дунд найман жилийн хугацаанд туршилт хийсэн байна. Ингэхдээ ДОХ-ын халдвартай болон халдваргүй хосуудыг сонгож, халдвартай хэсэгт нь ART (AntiRetroviral Treatment) эмийг тогтмол өгсөн юм байна. Энэ хугацаанд хосууд хоорондоо ямар ч хамгаалалтгүй хавьтаж байсан ч, ганц ч халдвар бүртгэгдээгүй ажээ. Тиймээс ДОХ-ын вирусны халдварыг дэлхий даяар зогсоож болох найдвар төрөөд байгааг туршилтыг зохион байгуулагчид мэдээлсэн байна.
Одоо дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг халдвартай хүмүүсийг илрүүлэх, эмчлэхэд илүү төвлөрүүлэх боломж нээгдэж байгааг судалгаанд оролцсон University College London-ий профессор Алисон Рожерс “The Lancet” сэтгүүлд онцлон дурджээ.
ART эмчилгээ нь эсрэг хүйстэй хосуудад ч үр дүнгээ өгч байгааг өмнөх судалгаануудын үр дүн харуулсан юм. Харин ижил хүйстэн эрчүүдийн хооронд вирус халдварлах явдлыг зогсоох нь хамгийн хэцүү асуудал байжээ.
Одоогоор дэлхий дэх нийт ДОХ-ын халдвар тээгчийн 21.7 сая нь ART эмчилгээнд хамрагдаж буй гэнэ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0