Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймгийн өсвөрийн эрэгтэй гар бөмбөгчид “Хангайн бүс”-т аваргаллаа

Монголын хүүхдийн спортын VI наадмын “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Баянхонгор аймагт боллоо. “Ханга

Орхон аймгийн өсвөрийн эрэгтэй гар бөмбөгчид “Хангайн бүс”-т аваргаллаа
Монголын хүүхдийн спортын VI наадмын “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Баянхонгор аймагт боллоо. “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Баянхонгор, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл гэсэн 6 аймгийн эрэгтэй эмэгтэй 12 багийн 150 орчим өсвөрийн волейболчид багш дасгалжуулагчдийн хамт оролцлоо. Энэхүү тэмцээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын санаачлан байгуулсан Орхон аймгийн өсвөрийн волейболын Б.Бямбасүрэн дасгалжуулагчтай эрэгтэй баг тамирчид нэгдүгээр байр, Д.Одгэрэл дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид гуравдугаар байрт шалгаран алт, хүрэл медалийн эзэд болж, Монголын хүүхдийн спортын VI их наадмын өсвөрийн волейболын шигшээ 16-д шалгарлаа. Монголын хүүхдийн спортын VI их наадмын өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан шигшээ 16 багийн тоглолт ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.