"Дөрөвдүгээр сарын 24-ний Лхагва гаригт 13 цагийн орчимд Баян-Өндөр сумын 4-р сургуулийн “9-д” ангид, үл таних эмэгтэй орж, тус ангийн сурагчдын гар утсанд хичээлд хэрэглэгдэх тусгай аппликейшн суулгаж өгье хэмээн 6 хүүхдийн гар утсын авч зугатжээ. Тухайн залилагч этгээдийн анги доторх, сургуулиас гарсан нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд тус бичлэгийн дагуу эрэн сурвалжилж байна."
Цаашид энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул сурагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид сонор сэрэмжтэй байхыг, мөн тус этгээдийг танидаг болон таарсан иргэд, цагдаагийн 102 утсанд мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ.
Орхон аймагт он гарсанаас хойш залилангийн 26 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хэрэг буюу 4 хувиар өссөн байна.

Сэтгэгдлүүд 0