Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд зөрчил дутагдалтай оролцож буй жолооч, хуулийн этгээдэд бэлэн бусаар торгууль ногдуулж буй.
Гэвч зарим иргэдийн хайхрамжгүй байдлаас, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн буруу сэдлээс болж бусдад залилуулах тохиолдол бүртгэдээд байна. Тухайлбал энэ сарын 24-нд Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт мотоциклотой зорчиж явсан иргэн С-г , иргэн Б дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр, 10000 төгрөгөөр торгосон залилангийн шинжтэй хэрэг үйлджээ. Ингэхдээ цагдаагийн албан хаагчийн үнэмлэхний хавтас үзүүлэн, торгосон байна. Залилагч этгээд энгийн хувцастай байсныг иргэн С цагдаагийн 102 дугаарын утсанд, түүний автомашины улсын дугаарын хамт бүртгүүлж, цагдаагийн байгууллага хэрэгтэнг шуурхай илрүүлсэн байна. Залилагч этгээд нь 17 настай байжээ
Л.СОДБИЛЭГ Орхон аймгийн ЦГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч
.jpg)
Иймд жолооч, иргэдэд Орхон аймгийн цагдаагийн газраас дээрх залилангийн шинжтэй ижил төстэй, эргэлзэхээр нөхцөл байдал тулгарсан тохиолдолд албан хаагчийн албаны бичиг баримт, нэр албан тушаалтай нь танилцсаны эцэст, дараагийн шатанд шилжихийг анхааруулж байна. Өмнө нь манай аймагт энэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж байгаагүй байна.
Сэтгэгдлүүд 0