Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Ирэх өвлийн ХАА-н бэлтгэл, төлөвлөгөөнд 35 ажил тусгажээ

Орхон аймгийн ХХААГ 2019-2020 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөгөө Засаг даргын зөвлөлөөр батлууллаа. Төлөвлөгөөнд мал аж ахуйн салбарын 16, мал эмнэлгийн үйлчилгээний 5, газар тариаланг

Ирэх өвлийн ХАА-н бэлтгэл, төлөвлөгөөнд 35 ажил тусгажээ
 Орхон аймгийн ХХААГ 2019-2020 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөгөө Засаг даргын зөвлөлөөр батлууллаа. Төлөвлөгөөнд мал аж ахуйн салбарын 16, мал эмнэлгийн үйлчилгээний 5, газар тариалангийн 14, нийт 35 ажил тусгагджээ.  Тухайлбал аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс , тэжээл бэлтгэх, бүс нутгийн онцлогт тохирсон    баталгаажсан үүлдэр омгийн мал сүрэг үржүүлэх, 2018 онд аймгийн нөөцөнд бэлтгэсэн өвс тэжээлийг зөв горимоор, шим тэжээл, чанар алдагдуулалгүй хадгалах гэх мэтчилэн тусгасан ажээ. Өнгөрөгч онд Орхон аймгийн аюулгүйн нөөцөд нийт 126.3 сая төгрөгийн зардлаар 20 тн өвс, 23 тн тэжээл бэлтгэсэн нь ашиглагдаагүй тул ийнхүү хадгалах горимд анхаарах шаардлага тулгараад буй. Одоогоор Орхон аймагт 2 сум, 4 багийн 1195 малчин, мал бүхий өрхийн 114.3 мянган толгой мал хаваржиж байгаагаас эх мал 55173, үүнээс 17647 нь төллөж, эндэгдэлгүй бойжиж байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.