Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хуурай өвс шатааснаас үүдэлтэй галын дуудлага 30 иржээ

Цаг агаар дулаарсан ч, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ нь санамсаргүй байдал, хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалсан гал түймэр гарах өндөр эрсдэлтэй нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. Тухайлбал

Хуурай өвс шатааснаас үүдэлтэй галын дуудлага 30 иржээ
Цаг агаар дулаарсан ч, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ нь санамсаргүй байдал, хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалсан гал түймэр гарах өндөр эрсдэлтэй нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. 20180609_p1bqhljedikai11o43pe291aqb1 Тухайлбал Орхон аймгийн бүс нутаг хуурайшилтын 3 зэрэгт хүрсэн буюу энэ нь өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. 2019 оны эхний 4 сарын байдлаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт нийт 39 удаагийн гал түймрийн дуудлага ОБГ-т ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн дүн гэдгийг Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.ГАНБААТАР хэллээ. Галын нийт 39 дуудлагын 30 нь хуурай өвс шатааснаас, 9 нь зуух яндан, цахилгааны аюулгүй байдлыг сахиагүйтэй холбоотой аж. Мөн энэ сарын 10-ны өдөр өндөрлөгийн арын ууланд өсвөр насны хүүхдүүд шүдэнз зурж, гал алдсаны улмаас тодорхой хэмжээний газар шатсан, 16-ны өдөр Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн 25-26 р гудамжны айл өрх хашаан дахь шар өвсөө шатааснаас улмаас гал алдаж, 5 айл хашаа, бусад эд зүйлсээ шатаагаад буй. 57338798_2414952998829245_8509957116922953728_o57155544_2414952938829251_3486870912949551104_o56917965_2414952975495914_2902021432387043328_o Иймд Орхон аймгийн ОБГ-аас эцэг эхчүүд хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, иргэд санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гал алдахаас сэрэмжлэх, хашаан дахь хуурай өвсийг шатаахгүй байх, хөдөө хээр ил задгай гал асаахгүй, татсан тамхины ишээ бүрэн унтраахыг анхааруулж байна. Дашрамд дурдахад санамсаргүй байдлаар гал алдсан тохиолдолд иргэнд зөрчлийн тухай хуулиар 100.000-1.000 000 хүртэлх мөнгөн торгууль, учирсан хохирлыг бүрэн барагдуулах, хэрэв учирсан хохирол 50 саяаас дээш бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу 2-8 жил хорих ялаар шийтгэхээр хуулинд тусгагсджээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.