Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Гүний усыг зөвшөөрөл, дүгнэлт, тоолуургүйгээр ашиглаж байжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Гүний усыг хууль бусаар олборлон ашиглаж буй зөрчлийг илрүүлэх" удирдамжийн дагуу Сайхан, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон

Гүний усыг зөвшөөрөл, дүгнэлт, тоолуургүйгээр ашиглаж байжээ
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Гүний усыг хууль бусаар олборлон ашиглаж буй зөрчлийг илрүүлэх" удирдамжийн дагуу Сайхан, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон, Шаамар, Дулаанхаан зэрэг сумдад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зөвшөөрөл, дүгнэлтгүй, тоолуургүйгээр гүний ус олборлож байгаа зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгуулахаар сумдын Засаг дарга, ААНБ-ын удирдлагад албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд сумдын Засаг дарга, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид “Усны тухай” хууль, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-156 дугаар тушаалын хэрэгжилтийг сум орон нутагтаа хангуулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.