
Яргуйт багийн хөтлийн хэсэгт шинээр суурьшлын бүс үүсгэж зорилтот бүлгийн 10 өрхөд олгож байгаа бөгөөд эдгээр айлуудыг “Монгол ногоо” төсөлд хамруулж хүнсний ногоо тариалах боломжоор хангаж өгөх юм.
Монгол ногоо төсөлд хамруулсанаар хүнсний ногооны үр үрсэлгээ, багаж тоног төхөөрөмж үнэ төлбөргүй олгогдож, 5 хүлэмжийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх юм байна.
Цаашлаад эдгээр айл өрхүүдийн дэд бүтцийг бүрэн шийдэхэд анхаарч, худаг гаргах, нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах, тог цахилгаанд холбох асуудлуудыг шийдвэрдлэхийг орон нутгийн удирдлагууд онцоллоо.



Сэтгэгдлүүд 0