Капитал банкны харилцагчдын хорин сая хүртэл төгрөгийн хадгаламж бүрэн даатгагдсан...
Энэ сарын 08-ны өдөр Монгол банкны Ерөнхий захирал тушаал гаргаж, Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даат
Энэ сарын 08-ны өдөр Монгол банкны Ерөнхий захирал тушаал гаргаж, Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан байна.
Тус шийдвэрийн дагуу Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагдаж, хамгаалагдсан тул тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас Хаан банкаар дамжуулан олгохоор болжээ. Иймд татан буугдаад байгаа Капитал банкны харилцагчдад хэрэг болkхуйц дараах мэдээллийг хүргэж байна. \/Эх сурвалж: Хадгаламжийн даатгалын корпораци\/
Жич: Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0