БОЭТ-ийн дотрын тасаг ачааллаа дийлэхгүй байна
Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай ч БОЭТ-ийн дотрын тасаг 50 ортойгоор иргэдэд үйлчилдэг. Өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, дотрын тасаг ачааллаа дйилэхгүй хэмжэ
Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай ч БОЭТ-ийн дотрын тасаг 50 ортойгоор иргэдэд үйлчилдэг. Өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, дотрын тасаг ачааллаа дйилэхгүй хэмжээнд хүрч, зарим тохиолдолд хэвтэх бичигтэй иргэдийг буцаадаг гэнэ. Гэвч нэн шаардлагатай, хүнд өвчтнүүдээ модон орон дээрч хамааагүй авсаар байна.
Дотрын тасгаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ахмадууд. Оочир дараалал 2-3 7 хоногийн хүлээлттэй. Эмнэлэгийн удирдлагаас авч болох бүх л боломжит хэлбэрийг ашигласан ч, дотрын өвчлөл нэмэгдэж, эмнэлэгийг зорисон урсгал тасрахгүй байгаа гэдгийг хэлж байна. Тухайлбал тасгаас хөнгөвчлөх, уламжлалт эмчилгээг салган гаргасан ч, өнөөдөр нэн шаардлагатай өвчтнөө эмчлэхээр 50 ортой тасагт 60 хүнийг хүлээн авч эмчилж байна. БОЭТ дахин тасгаа өргөтгөх, орны тоог нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болсон гэнэ. Цаашид ч суурьшлаа даган хүн ам нэмэгдэнэ, нөгөө талаас орон нутгийн газарзүй, онцлог шинж чанаруудыг даган өвчлөл нэмэгдэж байгааг зогсоох аргагүй. Энэ нь шинэ эмнэлэг барих зайлшгүй шаардлагатайг сануулж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0