Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж,Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын з

Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж, Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх юм. Замын барилгын ажлыг богино хугацаанд хийх зорилгоор тоо хэмжээ, цар хүрээгээр нь багц болгон хувааж, гүйцэтгэгч, зөвлөхийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыгсайд Б.Энх-Амгаланд даалгав. Түгээмэл тархацтай ашигт малтал хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, замын зурваст орсон шугам сүлжээ, кабель зэргийг шилжүүлэх, хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмч хөрөнгийг шилжүүлж газар чөлөөлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд ирэх сараас дөрвөн эгнээ болгон өргөтгөж эхлэхээр төлөвлөөд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.