Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нийтийн тээврийн GPS хяналт алдаатай заадаг уу...

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг 3 ААН-ийн 45 автобус иргэдэд үйлчилдэг ч, үйлчилгээнд сэтгэл дундуур зорчигчид гомдол байнга гаргадаг гэхэд буруудахгүй. Иймд 2018 онд орон нутгаас ний

Нийтийн тээврийн GPS хяналт алдаатай заадаг уу...
Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг 3 ААН-ийн 45 автобус иргэдэд үйлчилдэг ч, үйлчилгээнд сэтгэл дундуур зорчигчид гомдол байнга гаргадаг гэхэд буруудахгүй. Иймд 2018 онд орон нутгаас нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, маршрут цагийн хуваарийг олон нийтэд нээлттэй, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор “Сим карт” ХХК-ийн GPS системийг нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр иргэд гар утаснаасаа автобус хаана явж байгааг, хэдэн минутын дараа тухайн зогсоолд ирэхийг урьдчилан мэдэх боломжтой болно гэж тооцоолсон. Нэгэнт хөрөнгө мөнгө гаргасан ажлынхаа үр шимийг үзэхээр Авто тээврийн төвийнхөн, аймгийн удирдах албан тушаалтан, мэргэжилтэн гээд GPS-ийн сурталчилж гарсан.  Гэвч Даваа гаригийн аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Засаг даргын орлогч, аймгийн Засаг дарга тодорхой бус ч жигтэй асуудал буй талаар хальт ам нээснийг сонирхуулбал:  Орхон аймгийн Засаг даргын орлогч С.БАТЖАРГАЛ: 54730245_342069486281357_2880115819277189120_n GPS-ийн хяналтыг нэг удаа явсан байгаа тэ Г.Ядмаа дарга аа. Үүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж, танилцуул аа. Энэ 7 хоногтоо хийж дуусгаад. Үнэхээр программ дээрээ тухайн байгууллагын алдаа байгаа бол хуулийн хэлтэст шилжүүлмээр байна. Үнэхээр GPS-г хууль бусаар ашигласан байгууллага байгаа бол хуулийн байгууллагад нь шилжүүлж өгмөөр байна. Дараагийн асуудлаа яаравчилмаар байна. Орхон аймгийн Засаг дарга Д.БАТЛУТ:  54383104_763915767326990_5877159799610671104_n Баяржаргал дарга аа үе үе гэнэтийн хяналт зохион байгуулах хэрэгтэй. Ямар байгааг бид нар харсан шүү. Үүний чинь цаана төлбөр мөнгөтэй холбоотой томоохон асуудал яригдана. Тэгээд энэ асуудлуудыг цэгцэлж дуусгамаар байна... гэсэн учир битүүлэг анхааруулга, үүрэг өгөгдөөд өнгөрөв. Тодруулан ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.БАЯРЖАРГАЛ-аас учрыг асуухад:  54730814_2277521895643062_6283811353350111232_n GPS нь яг бодитой зааж байна уу? Өөрөөр хэлбэл нэг чиглэлд 5 автобус явж байхад, байрлал нь бодит байна уу? Маршрут нь программ дээр зааж байгаа байршилтайгаа давхцаж байна уу гэдгийг хянаж, нарийн сайн тодорхойлох хэрэгтэй гэсэн үүрэг өглөө. Учир нь автобус өдөрт хичнээн удаагийн эрээс хийсэнг GPS-ийн заалтыг баримталж, нөхөн олговор олгодог.  Өнгөрсөн онд 800 гаруй сая төгрөгийг нийтийн тээврийн нөхөн олговорт олгосон. Хяналт хийж байгаа. Одоогоор алдаатай буруу заасан зөрчил илрээгүй гэв. Сураг ажиг тавихад, саяхан Их залуу багт Аймгийн засаг даргын иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэд тухайн аппликейшнийг ашигласан ч, заалттайгаа бодитоор нийцэхгүй байгааг хэлсэн байна. Үүний дагуу хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал холбогдох албаныхантай хяналт хийсэн ч, мөн дээрх зөрчил илэрсэн гэх шум байсан юм. Дээрхтэй холбож дүгнэвэл яалтачгүй асуудал байна. Магадгүй нийтийн тээврийнхэн нөхөн олговорын асуудалд хууль бусаар нөлөөлдөг юм биш биз гэх хардалт төрөхөөр... Хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ алагчлан, хэл амаар доромжилж, олигтойхон үйлчилдэггүйн дээр, төр засгаа ч хулхидаад байгаан бол заавал нийтийн тээврийг авч үлдэх шаардлага ч байна уу?  Хууль хяналтын байгууллагад нь шилжүүлж, хариуцлага тооцох нь зүйд нийцнэ шүү дээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.