Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Олимпиадын нэршил өөрчлөх тухай, Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Багш” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эмч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Ач санах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Анхдагч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Чөлөөт цагийн талбай”  аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Багийн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.      Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан. Боловсролын салбарыг хөгжүүлэх энэхүү дэд хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлж, боловсролын салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, чадавхжуулах, багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, дотоод хяналт, шалгалтыг тогтмолжуулах гэсэн зорилтуудын хүрээнд 4 жилийн хугацаанд 57 ажил төлөвлөн ажиллаж байгаа аж.  Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм.         Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2018 онд 4 зорилтын хүрээнд 20 арга хэмжээ төлөвлөн ажиллаж, биелэлтийн үнэлгээ 90 хувьтай дүгнэгдсэн байна. Тус хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүргэх” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Малчин баг байгуулах асуудлыг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх, баг бүр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдтэйгээ ажиллах, нутаг дэвсгэрээ хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багийн иргэдэд төр, засгийн бодлого, орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, баг, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг тодорхой төлөвлөгөөт олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Аймгийн ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11\/04 дүгээр тогтоолоор Баян-Өндөр суманд Малчин багийг байгуулсан. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж багийн ИНХ-ын дарга болон багийн Засаг дарга сонгогдон үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Одоогоор Малчин багт 150 орчим өрхийн 500 гаруй иргэн бүртгэгджээ. DSC_9723DSC_9737 (1)_DSC1152_1DSC_9806
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив