Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө. УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм. Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна. Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэж буйтай холбогдуулан Хороо компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг сонгосон шийдвэртэй холбоотой маргаантай асуудлууд, иргэд, төрийн бус байгууллага (ТББ)-аас гаргасан гомдлыг нэн даруй шийдвэрлэхийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үүрэг болголоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.