Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Талийгаач Б.Алтантулгын шүүх шинжилгээний хариу “Өвчний улмаас” гэж гарчээ

Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны 80 жилийн ой давхцсан өдөр. Цэрэгт нэр төртэйгээр дархан хилийн манаанд зогсож, сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэн, бэлэн

Талийгаач Б.Алтантулгын шүүх шинжилгээний хариу “Өвчний улмаас” гэж гарчээ
Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны 80 жилийн ой давхцсан өдөр. Цэрэгт нэр төртэйгээр дархан хилийн манаанд зогсож, сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэн, бэлэн байдлыг хангасан, хангахаар зэхэж буй эрчүүдийн омогшлын өдөр. Үүний зэрэгцээ эх үрс, санчиг нь буурал нь ижий нь, ах нь, эгч нь Цэргийн албанд татагдан, эргэж хэзээ ч ирээгүй хүүгээ, дүүгээ санагалзсан харууслын өдөр.   54268401_2289160741103258_7996504956486025216_o  2019 оны нэгдүгээр сард 336-р цэргийн ангид амиа алдсан Б.Алтантулгын ар гэрийнхэн БХЯ-ны гадаа хүүгийнхээ амийг нэхэн, суулт хийж байна. Учир нь талийгаачийн шүүх шинжилгээний хариу "ӨВЧНИЙ УЛМААС" гэж гарсанд тэд гомдолтой байгаа юм. Монгол улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, Шүүх хяналтын байгууллагууд яагаад ийм хариуцлагагүй юм бэ. Мартаагүй бол Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шүүх хяналтын тусгай баг гаргуулж, үнэнийг тогтоох үүрэг өгч байсан. Энэ тэгээд үнэн нь гэж үү... Монголын мянга мянган эх үрсийн сэтгэлийг өмрүүлчихээд Шударга, үнэн нь энэ гэж байгаа бол уучлаарай! Бид бүгд харсан, үзсэн, дуулсан, мэдэрсэн  Батлан хамгаалахын нэр сүрийг унагаахгүй, сэвтээхгүй гэсэндээ ийм хариулт өгч байгаа бол Монголын цэрэг эрс өвчнөөр л амиа алдсаар байх юм байна гэсэн хардалт төрж, хүүгээ, хайртай найз залуугаа, халамжит ханиа бид хармална. Монгол цэрэг, эх орныхоо төлөө халуун амь , бүлээн цусаа өргөхөөр тангаргалдаг болохоос, энх цагийн эр бяраа шингээж ядсан, харгис яргалалын золиос болж, алтан амиа өргөхөөр яваагүй юм.  Цэргийн дэглэм, яргалалаа зогсоож, шударга үнэн, хат хатуужлын  төлөвшлийг зөв суулгах ёстой!
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.