Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэ

Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэхүү авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болжээ. 2019 онд баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у\/м төмөрбетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.