Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулан Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолболлоо. Мөн

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
 Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулан Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол  боллоо. Мөн батлан хамгаалах бодлого, зорилтийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Монгол улсын Батлан хамгаалахын сайд, Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, цэргийн ангийн захирагч, дарга удирдлагууд оролцож батлан хамгаалах яам болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдсан албан хаагчдад шагналыг гардуулан өгсөн юм. 190300006_DSC1118_DSC1121_DSC1135_DSC1140_DSC1134DSC_9484DSC_9504
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.