1200 гаруй хэрэглэгчтэй Дархан ширхэнцэг ХХК-ийн "Сансар КТВ"-ийг албадан унтраана
Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлага, чиг үүргийн дагуу радио давтамжаар кабелийн телевизийн үйлчилгээ явуулдаг ХХК-иудын тусгай зөвшөөрөл шинэчлэгдэн, тоон системд шилжсэн. Орхон аймгий
Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлага, чиг үүргийн дагуу радио давтамжаар кабелийн телевизийн үйлчилгээ явуулдаг ХХК-иудын тусгай зөвшөөрөл шинэчлэгдэн, тоон системд шилжсэн. Орхон аймгийн тухайд 2017 онд мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 3 ААН нам давтамжид шилжих тусгай зөвшөөрлөө авсан ч , өндөр давтамжид ажиллаж байгаа зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийн дагуу арга хэмжээ авч, албан шаардлага өгсөн байна.
Үүнээс хойш “Агаарын суваг” кабелийн телевиз 100 хувь нам давтамжид шилжиж, хэрэглэгчдийнхээ төхөөрөмжүүдээ шинэчилжээ. Харин “Тэнгэрийн Аураг” ХХК-ийн Тэнгэр кабелийн телевиз 80 хувийн шинэчлэлтэй, ирэх гуравдугаар сараас хэрэглэгчдийнхээ төхөөрөмжүүдийг түгээж эхлэх албан мэдэгдэл МХГ-т ирүүлсэн бол “Дархан ширхэнцэг” ХХК-ийн “Сансар” кабелийн телевиз огт шинэчлэлийн ажил хийгээгүй байна. Иймд харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг сунгахааргүй болсноо МХГ-т мэдэгдэж, хэрэгжилтийг хангаж ажиллах хүсэлт тависан аж.
Гэвч тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон ч, үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм. Үүнтэй холбоотойгоор МХГ-аас зөрчлийн хэрэг нээн шалгаж, зөрчлийн тухай хуулийн 14.1.8 дахь заалтыг үндэслэн, зөрчил илэрсэн өдрөөс эхлэн үйл ажиллагааг зогсоох, нөхөн төлбөр болон 300 нэгжээр торгох шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг даалгавар болгон 2018:12:20-нд өгсөн байна. 2019 оны нэгдүгээр сар хүртэлх хуулийн хугацаанд хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн дагуу шийтгэлийн хуудсыг баталгаажуулах хүсэлт шүүхэд гаргажээ. Үүний дагуу 2019 оны 3-дугаар сарын 5-ны өдөр Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ААН-ээс торгуулийг албадан гаргуулах, үйл ажиллагааг бүрэн зогсоох захирамж гарсан байна. Ингэснээр ШШГА-аар Сансар кабелийн телевизийг албадан унтраахаар болоод байна.
Хамгийн сүүлийн тоо мэдээллээр Сансар Квт-ийн идэвхтэй 1200 гаруй хэрэглэгчтэй. Хэрэв ШШГА-аа явагдаж, Сансар кабелийн телевизийг бүрэн унтраавал дээрх тооны хэрэглэгчдийн эрх зөрчигдөнө. Тус кабелийн телевизийг ихэвчлэн гэр хорооллын айл өрхүүд сонгон хэрэглэдэг бөгөөд цаг хугацаа, боломжоо харгалзан мобайл, цахимаар төлбөл тооцоогоо хийдэг. Иймд тухайн хэрэглэгчид ойрын хугацаанд төлбөр тооцоо хийхгүй байх, бусад кабелийн телевизээс сонголт хийх шаардлагатайг анхааруулж байна
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0