Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын айлчлал хийв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд сайд Д.Сумъяабаз

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын айлчлал хийв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд сайд Д.Сумъяабазар Британийн Олон улсын худалдааны дэд сайд Рона Фэйрхэд, “Лондонгийн хөрөнгийн бирж” группын гүйцэтгэх захирал Дэвид Швиммэр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью, “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группын захирал А.Суарат зэрэг Британийн Засгийн газар, Лондонд төвтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, мөн “JP Morgan”, “Jefferies”, “Bank of America Merrill Lynch”, “Sturgeon Capital” зэрэг хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөллүүдтэй тус тус уулзалт хийв. Уулзалтуудаар сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлын тухай мэдээлэл өгч, уг төслийн талаар харилцан санал солилцлоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.