
Монгол ардын намын үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын хурлаар 198 гишүүн намын батлахаа гардан авлаа. Мөн намын анхан шатны нэгж байгууллагуудаас шилдгүүдийг зарлалаа. Үүнд 2018 оны шилдэг, бүтээлч намын анхан шатны байгууллагаар Баянцагаан баг, шилдэг зохион байгуулалттай намын анхан шатны байгууллагаар Булаг багийн үүр, шилдэг цахим орчинтой намын анхан шатны байгууллагаар Хүрэнбулаг багийн үүр, шилдгийг шилдэг намын үүрээр "Цагаанчулуут баг"-ийн намын үүр шалгарчээ. Харин шилдэг төрийн бус байгууллагаар "Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо" ТББ тодорлоо
Сэтгэгдлүүд 0