Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын мэндчилгээ

Эгэл хүмүүний амь биеэс үнэтэй эрхэм зүйл бол эх орон-тусгаар тогтнол. Энэ үнэт зүйлсийнхээ төлөө үеийн үед Монголын зоригт хөвгүүд, охид халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн яруу түүх

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын мэндчилгээ
Эгэл хүмүүний амь биеэс үнэтэй эрхэм зүйл бол эх орон-тусгаар тогтнол. Энэ үнэт зүйлсийнхээ төлөө үеийн үед Монголын зоригт хөвгүүд, охид халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн яруу түүхтэй. Түүхийн хамгийн ээдрээт үед эв санаагаа нэгтгэж, соёмбот тугийн доор тусгаар тогтнол, эдүгээгийн бүрэн эрхэт, нэгдмэл Монгол улсыг өлгийдөн авч, хайрлан хамгаалж өдий хүрсэн гавъяаг Монгол Ардын Намаас салгах аргагүй. Үүх түүхээ мэдэж, өнгөрснөө үлгэрлэн дуурайж ирээдүйгээ тодотгож явдаг болохоос биш үгүйсгэл дээр хөгжил оршдоггүй.Иймийн учир энэ өдөр үе үеийн эх орончдоо, бидний сайн сайхан амьдралын төлөө амь нас, оюун ухаан, эр зориг, хөдөлмөр бүтээл бүхнээ зориулсан бүх хүмүүсийг санагалзан дурсч, алдаршуулан бахдах өдөр бол өнөөдөр-Эх орончдын өдөр.Монголын төлөө цохилох зүрхтэй, Монгол улсын иргэн бүрт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа-төв цэг болон үүсгэгдэж, өсч өндийсөн Монгол Ардын намын 98 жилийн ой, мөн Эх орончдын өдрийн мэндийг хүргэе. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.