Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нэг удаагийн гялгар уут, савыг хэрэглээнээс халлаа

Байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байна. Манай улсын хувьд, эхний удаа хүнсний бус зориулалтын нимгэн нийлэг уутны хэрэглээг хумих замаа

 Нэг удаагийн гялгар уут, савыг хэрэглээнээс халлаа
Байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байна. Манай улсын хувьд, эхний удаа хүнсний бус зориулалтын нимгэн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүллээ. Тодруулбал Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар ашиглах, үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон. Ингэснээр Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг, бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглээнээс хасах юм байна. Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй тул ард иргэд мах, хүнсээ савлан хадгалах боломжтой юм байна. 53209760_391890911593443_2268185835473993728_n Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Мөн дэлхий дахинаа хуванцар сав, нийлэг ,гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлт хөгжих тусам хүн амын хорт хавдраар өвчлөлт нэмэгдэж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд тогтоогоод байгаа ажээ. Иймд гялгар уутны хэрэглээ хязгаарлагдсанаар хүн амын өвчлөлийг бууруулах үндэс болно гэж үзэж байгаа юм. Хэрэглээнээс хасч байгаа ахуйн зориулалт бүхий нийлэг уут нь 6 номертой юм. Харин хүнсний зориулалттай гялгар уут нь 4 номертой байдаг ч, халах урвалд орохдоо хүний эрүүл мэндэд аюултай сөрөг талтай.  Нэгэнт хэрэглээг хязгаарлаж эхэлсэнээс хойш худалдан авагчид хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа даавуун тор хэрэглэж хэвших, орон нутагт энэ төрлийн уут тор үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.      
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.