Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын иргэдтэй хийх уулзалт Даваат, Шанд багаас эхэллээ

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнгөрөгч 2017, 2018 онуудад хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтыг олон нийтэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг сонсч тэдгээрийг ажилдаа тусгал болгон аж

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын иргэдтэй хийх уулзалт Даваат, Шанд багаас эхэллээ
Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнгөрөгч 2017, 2018 онуудад хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтыг олон нийтэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг сонсч тэдгээрийг ажилдаа тусгал болгон ажиллах үүднээс иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан. Тус уламжлал ёсоор 2019 оны уулзалт  өнөөдөр буюу 2-р сарын 25-аас  Шанд, Даваат багийн иргэдийн уулзалтаар эхэллээ.  Уулзалтад тухайн багаас сонгогдсон сумын иргэдийн хурлын төлөөлөгчид болоод Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсад оролцож иргэдийн асуултад хариулт өглөө. Иргэдээс өмнө жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих, багийн нутаг дэвсгэр хамгийн ихээр тулгамддаг гэрэлтүүлэг, хяналтын камержуулалт, гудамж хоорондын шороон замыг сайжруулах, зэрэг асуудлыг хөндөж байв. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд тулгамддаг гол асуудлын нэг болох хог ачилтыг богино хугацаанд хийдэг болох, халуун усны үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн орчин дахь ПС тоглоомын газрын үйл ажиллагаанд анхаарал хандуулах гэх мэт саналуудыг иргэд илэрхийллээ.  Энэ үеэр Засаг дарга С.Ганцогт гэр хорооллын багт  халуун усны үйлчилгээ явуулах хүсэлтэй тухайн үйл ажиллагааг эрхлэх шаардлагад нийцсэн иргэн болоод ААН-ийг зээлд хамруулж  үйл ажиллагааг нь дэмжихэд бэлэн гэдгээ дуулгасан юм. Баян-Өндөр сумын Засаг даргын уулзалт Гуравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. 52905309_2552738751408198_5561223349641674752_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.