"Хүүгүй, хашааны газрын барьцаатай", хоёр сая төгрөгийн зээлд хэн хамрагдах вэ?
Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар аймаг, орон нутагт "Гарааны үйлдвэрлэл 2019" өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан-г баталлаа.Тус төслийн хүрээнднийт 73 иргэн төсөл ирүүлжээ.Ингэхдээ Хү
Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар аймаг, орон нутагт "Гарааны үйлдвэрлэл 2019" өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан-г баталлаа.Тус төслийн хүрээнд нийт 73 иргэн төсөл ирүүлжээ. Ингэхдээ Хүүгүй Барьцаагүй гэх тодотголоор маш олон хүний итгэл үнэмшил найдварыг олж, хүлээлт үүсгээд байсан билээ.
Гэвч аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Барьцаагүй зээл байна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч орон нутгийн өмч хөрөнгийг барьцаагүй олгоно гэдгээ анхаарах хэрэгтэй. Барьцаагүй гэдгийг нь өөрчилж барьцаатай зээл гэж оруулъя. Бидэнд гарц байна. Энэ зээлийг олгохдоо барьцаанд нь иргэдийнхээ өмчилж авсан хашааны газрыг авч болно шүү дээ. Ингэснээр тухайн иргэний газар үнэтэй болно. Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй. Бид энэ сангийн зээлийн барьцаанд хашааны газрыг нь авсанаар тухайн иргэний газар үнэтэй болно, бизнесийн эргэлтэд орно. Ингэж иргэдийнхээ газрыг үнэтэй болгоё, эргэлтэд оруулах эхний алхамыг хийе л дээ, яадгийм” хэмээсэн юм. Ийнхүү П.Пүрэвлхагва даргын зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж олонхи дэмжсэнээр “Гарааны үйлдвэрлэл 2019 өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-гийн зээл "Хүүгүй, хашааны газрын барьцаатай" болсон юм.
Харин зарим төлөөлөгчид эрс эсэргүйцэж, тухайн зээлийн утга нь алдагдаж, иргэдийн итгэл, хүлээлтээр тохуурхсан боллоо гэсэн юм.
Тухайлбал М.Түмэнжаргал:"Толгой, шийр боловсруулж амьдралаа залгуулах гэж буй иргэнд ямар юмных нь барьцаа байх вэ, шал балай юм хийж байх юм. Тэдний дунд орох оронтой ч, газар үгүй ч байгаа. Шалгуурыг хэн давах вэ хэмээн ихэд ундуйцав."
Ямартай ч 19 иргэнд хоёр хүртэлх сая төгрөгийн зээл олгохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод шалгаруулна. Хүүгүй, барьцаагүй гэх нэршилд итгэж, баярлаж суусан бичил бизнес эрхлэгчдийн хэд нь тэнцэхийг , хэрхэн шалгаруулахыг нь харж суух үлдэж байх шивдээ.
ШУТП-ийн дарга Г.ЭНХБАЯР-ын хийсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Гаргасан шийдвэрийн өмнөөс ихэд санаа нь зовсон байхаадаа хөөрхий...
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0