Орхон аймаг Тогтвортой, ногоон хөгжлийн бодлоготой боллоо
Орхон аймаг Тогтвортой, ногоон хөгжлийн бодлоготой боллоо
2019:02:22 ны өдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XIII хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.        Хуралдаанаар:  1. Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай 2. Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай 3. Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцлээ.  DSC_8913(1)      Орхон аймгийн “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулахдаа НҮБ-ээс баталсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030, Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгуур баримт бичгүүдийг үндэслэл болгосон. Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд хүн амын төвлөрөл, суурьшилтаас үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд болох ажилгүйдэл, дэд бүтцийг сайжруулах өргөтгөх, нийгмийн суурь үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх, агаар, хөрсний бохирдол зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд Орхон аймгийг иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой, ногоон хот болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байгаа хэмээн аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан Орлогч С.Батжаргал илтгэлдээ дурьдсан юм. DSC_8966(1) Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг 1.    НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2.    ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 3.    БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 4.    ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хэмээн тодорхойлжээ. Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай асуудлыг Төлөөлөгчид хэлэлцэн асуулт асууж санал хэлснээр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичийг хэлэлцэн баталлаа. “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын хэрэгжилтийг дүгнэж, жил бүрийн IY улиралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  тайлагнахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.       Мөн Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай, Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн баталлаа. DSC_8938DSC_8922DSC_9013
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа