Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд боллоо.Зөвлөлийн хуралдааныг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдан явуулж, мөнгө угаах болон террори

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд боллоо. Зөвлөлийн хуралдааныг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдан явуулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны 2018 оны тайлан, үр дүн болон ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт авч буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнгөрөгч 2018 онд Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны зах зээлд оролцогчдын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхлэгчдийн эрсдэлийн үнэгээг анх удаа хийж, энэ чиглэлийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд иж бүрэн зохион байгуулсан нь ихээхэн эерэгээр нөлөөлсөн байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдааныг гишүүд ээлжлэн даргалдаг бөгөөд дараагийн хуралдааныг Сангийн сайд удирдан явуулна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.