Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

"Цагаан тоос" дэд хөтөлбөрийг дахин хэлэлцэнэ

2019.02.18\/ Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болов. Хурлаар “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд Цагаан тоосны тархалт, экологи, эрүүл мэндийн н

"Цагаан тоос" дэд хөтөлбөрийг дахин хэлэлцэнэ
2019.02.18\/ Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болов. Хурлаар “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд Цагаан тоосны тархалт, экологи, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ судалгаа, мониторинг хийх Дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх Экологийн сөрөг нөлөөллийг бууруулах Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах Иргэдэд үнэн зөв, бодит мэдээлэл түгээх сурталчилгааны ажлыг зохион байгуулах гэсэн таван үндсэн зорилтыг дэвшүүлсэн байна.  52113243_1329241120549246_7487223226473381888_n  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс 10 жилийн хугацаанд 4.5 тэрбум төгрөг Цагаан тоосыг дарахад зарцуулсан ч, үр дүнд хүрээгүй. 52300384_378773236239209_1704047232673644544_n Цагаан тоос нь хүний бие, махбодод ямар хор хөнөөлтэй талаар батлагдсан судалгааны дүн гараагүй, харин мал амьтны биед буюу дотор эрхтэнд тоосжилтын нөлөөлөл байна гэсэн судалгаа гарчээ. Цагаан тоосон дахь найрлага, хүнд элементүүдийг дурдах илүүц ч, эцсийн дүнд “Хүн хүчил төрөгчөөр амьсгалдаг” нь үнэн. Иймд  цагаан тоос нь хүний биед ямар нэгэн хор хөнөөл учруулж байгааг судалж, тогтоох зайлшгүй шаардлагатай. Үүний үр дүнд ядаж өрх бүрт шаардлагатай хоргүйжүүлэх, бусад эрүүл мэндийг дэмжих хэлбэрийн дэмжлэгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж болох талаар орон нутгийн удирдлага, тэргүүлэгчдийн зүгээс үзэж байна. _DSC0951(1)  Үүний тулд өнгөрсөн хугацаанд хоёр талд зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ гэх мэт үргүй зардлыг гаргаж буйг зогсоож, эдгээр ажлуудыг нэгтгэх, Эрдэнэт үйлдвэрээс Цагаан тоосонд зарцуулж буй хөрөнгийг орон нутагтай хамтран зарцуулах саналыг гаргаж байна. DSC_8835 Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Байгаль орчин аялал жуулчлалын яам”-нд Цагаан тоосны асуудлыг тависан бөгөөд тун удахгүй ажлын хэсэг ажиллаж, дүгнэлт гарсны дараа тухайн асуудлыг дахин хэлэлцэхийг санал болгон дэмжигдлээ.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.