Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Төрийн байгууллагын уялдаа муу, хариуцлагагүй байдлаас болж зарим ажил урагшлахгүй байна

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 2-дугаар хуралдаан хуралдлаа. Хурлаар аймгийн нийтийн тээврийнүйлчилгээний үнэ тарифт индексжүүлэлтийн талаар хэлэлцэх байсан боловч, төрийнбайгууллагын

Төрийн байгууллагын уялдаа муу, хариуцлагагүй байдлаас болж зарим ажил урагшлахгүй байна
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 2-дугаар хуралдаан хуралдлаа. Хурлаар аймгийн нийтийн тээврийн  үйлчилгээний үнэ тарифт индексжүүлэлтийн талаар хэлэлцэх байсан боловч, төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлаас болж хэлэлцэж чадсангүй. Нэгдүгээр сарын 22-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар нийтийн тээврийн үнэ тарифт индексжүүлэлт хийх тухай аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанд оруулан, хэлэлцэх асуудлаар баталжээ. Үүнээс өмнө засаг даргын зөвлөлийн хурал, тэргүүлэгчдийн хурлаар оруулах учиртай. Нийтийн тээврийн үнэ тарифт индексжүүлэлт хийх нь өнөө цагт нийтийн тээврийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийн алдаглыг бууруулах нэг хэлбэр гэлтэй. Гэвч сар шинийн золголт нь дуусаагүй юу аль эсвэл ажлыг халтуурдаж байна уу гэж хардалт төрөхүйц танилцуулгыг Орхон аймгийн "Авто тээврийн төв"-ийн дарга Г.Ядмаа хийлээ. Үүгээр ч зогсохгүй нийтийн тээврийн үнэ тариф индексжүүлэх талаар хэлэлцэх асуудлаар ямар ч мэдээлэл байхгүй, надад хэлээгүй хэмээсэн нь бусдын дургүйцлийг хүргэж, төрийн байгууллагын уялдаа холбоо ямар байдгийг матаж, харуулах шиг болов.  Нийтийн тээвэр нь Орхон аймгийн хүн амын талаас дээш хувьд үйлчилгээ үзүүлдэг хамгийн ойрын үйлчилгээ. Тодруулбал 2018 онд Эрдэнэт хотод 5 чиглэлд 40 автобус нийт  3,1 сая иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд байнгын алдагдалтай ажиллаж байгааг ч илтгэж болохоор. Тиймээс тус үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах шаардлагатайг ААН-ээс илэрхийлдэг. Үүнийг харилцан тохиромжтой хэлбэрээр шийдвэрлэж, засаж залруулах боломж олгосон боловч, тодорхой санал ч үгүй байгааг аймгийн дарга удирдлагууд гайхаж, тухайн хэлэлцэх асуудлыг маргааш дахин оруулж ирэхийг үүрэг болгов.  Манай аймгийн тухайд нийтийн тээврийн үнэ тариф харьцангуй тайван байсан. Олон жил нэг үнийг барисан гэж хэлж болно. Тэгвэл бусад ижил төстэй аймагтай хийсэн харьцуулалт, аль эсвэл шатахуун түлшний үнийн өсөлт, аль нэг оны суурь үнийг харьцуулан зардал, алдагдлыг тооцох зэргээр үнийн индексжүүлэлт, бодлого барьж ажиллах зайлшгүй шаардлагатайг, нам дагаж мест эзэлсэн дарга мэддэггүй нь харамсалтай. Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа болон Орхон аймгийн дарга удирдлагын яриаг хүргэж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.