Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

"Цагаан арслан" цомын эзнээр "Татварын хэлтэс" тодорлоо

Нохой жилд ажил хөдөлмөртөө сэтгэл зүрхээ зориулан манлайлан ажиллаж, орон унтгийнхаа хөгжил дэвшил, эдийн засгийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 130 гаруй ахмад, төрийн албан хаагч, иргэди

 "Цагаан арслан" цомын эзнээр "Татварын хэлтэс" тодорлоо
Нохой жилд ажил хөдөлмөртөө сэтгэл зүрхээ зориулан манлайлан ажиллаж, орон унтгийнхаа хөгжил дэвшил, эдийн засгийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 130 гаруй ахмад, төрийн албан хаагч, иргэдийг орон нутгийн удирдлагын байгууллагаас шагнаж урамшууллаа. Үүнээс Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын тэргүүн дээд шагнал болох "Цагаан арслан" цом өргөмжлөлийн эзнээр "Татварын хэлтэс" шагнагдлаа. Татварын хэлтэс нь жил бүр татварын төлөвлөгөөт нормыг давуулан биелүүлдэг. Тухайлбал:  2018 онд Орхон аймгийн ИТХ-аас татварын орлогын төлөвлөгөөг 43 тэрбум 762 сая төгрөгөөр баталсан.Үүнийг  47 тэрбум 808 сая төгрөгөөр төвлөрүүлж 109.2 хувь биелүүлсэн. Мөн сумын төсөвт 2 тэрбум 721 сая төгрөг төвлөрүүлэхээс 4 тэрбум 727 сая төгрөг төвлөрүүлж 173.7 хувиар биелүүлсэн байна. Орон нутгийн төсөвт нийт 52 тэрбум 535 сая төгрөгийг төвлөрүүлж 113.1 хувиар татварын орлого биелүүлсэн буюу татварын орлогын төлөвлөгөөг 6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн улсын төсөвт нийт 8 тэрбум 760 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх норм төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцсийн дүнгээр 10 тэрбум 473 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 119.6 хувьд хүргэжээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт нийт 55 тэрбум 243 сая төгрөг төвлөрүүлэхээс 63 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 7 тэрбум 765 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилт гаргажээ.51156321_403433803744435_5663124528230825984_n50951922_1057908211062456_6435204573962436608_n50958888_629114654165592_462180984045961216_n50919673_2439473616080039_4767603415855398912_n  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.