17-р жарны “Шороон гахай” жилийн хаврын тэргүүн сар “Сар шинийн баяр”-ын өмнө аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргээ үр, төлөөр нь өсгөн үржүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, залуу үедээ зөв үлгэр дуурайл болж, малжуулж, сүү цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлсэн, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан зэрэг үзүүлэлтээр Улс, аймгийн аваргын болзол хангасан малчид, тариаланч, фермерүүд, болон алдарт уяад, унаач хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
Улс,аймгийн аварга малчин тодорч аймаг, сумын удирдлагууд малчдын хотонд нь очиж шагналыг нь гардууллаа.


.jpg)
"Улсын аварга малчин"-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн малчин Б.ЗУНГААЖАВ...
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн малчин Б.Зунгаажав нь мал аж ахуйн салбарт 46 жил ажилласан, сүүлийн 3 жил 100 эхээс 104,2-108,8 хувиар төл бойжуулж, малаа жил дараалан 10,2-17,2 хувиар өсгөж, орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ 6 өрхөд 115 толгой мал өгч малжуулжээ. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал сүргийн үүлдэр угтсаа чанарыг сайжруулах зорилгоор адуун сүргээ Монгол үүлдрээр, үхэр сүргээ Сэлэнгэ, Монгол үүлдрээр, хонин сүргээ Барга үүлдэр, Ямаан сүргээ Эрчим өлгийн улаан омгоор сайжруулан ажиллаж, нутгийн малчдад жил бүр 15-23 толгой үржлийн өсвөр хээлтүүлэгчийг борлуулж, малын удмын санг хамгаалахад өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан ажилладаг хөдөлмөрч ахмад малчны нэг юм.

Аймгийн "Сайн малчин"-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал, Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан...
Аймгийн аварга малчнаар Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал нарыг XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулж, Орхон аймгийн дарга удирдлагууд шагналыг гардуулан өглөө.
Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргалын хотонд...



Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайханы хотонд...
Ч.Баярсайханых жилдээ дунджаар 30-40 орчим үнээ, 150 гаруй ямаа сааж жилд 10-12 мянган литр сүү боловсруулж өрөм, ааруул, ээзгий, аарц, тараг зэрэг цагаан идээ үйлдвэрлэн сургууль цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолонд зориулж цагаан идээ, сүү зэргийг нийлүүлдэг ба 21 градусын чанарын шаардлага хангасан “Шимийн архи” үйлдвэрлэж байна.Өвөлжилт, төлийн бэлтгэлийг өөрийн хүчээр бэлтгэж жил бүр 30-50 тонн өвс, хүчит тэжээл 3 тонн, халгайн дарш 1-2 тонн, хужир 2 тонныг тус тус бэлтгэн нөөцөлдөг. Бөгөөд Орхон аймгийн нутагт тасралтгүй 26 жил малаа төлөөр нь өсгөж сүргийн бүтцийн бод богийн оновчтой зөв харьцааг тогтоож, нэгжээс ашиглах ашиг шимийг тогтмол нэмэгдүүлж, 100 эхээс бойжуулах төлийн тоо богд 100 % бодод 75%-д жил бүр хүргэн бойжуулж байгаль хамгаалах, бэлчээр усжуулах, төр засгаас малчдыг дэмжих талаар гаргаж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд бусдыгаа манлайлан ажиллаж байгаа ажлын амжилтуудыг үнэлэн аймгийн “САЙН МАЛЧИН”-аар шалгаруулжээ.
Сэтгэгдлүүд 0