Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хот доторх нийтийн тээврийн автобус осолджээ

Орон нутгийн удирдлагуудад Эрдэнэт хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААН-ийн жолооч нар, хот доторх авто зам, тойргууд дээр маш хурдтай явдаг талаар иргэдээс санал хүсэлт, анхааруулгыг уда

Хот доторх нийтийн тээврийн автобус осолджээ
Орон нутгийн удирдлагуудад Эрдэнэт хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААН-ийн жолооч нар, хот доторх авто зам, тойргууд дээр маш хурдтай явдаг талаар иргэдээс санал хүсэлт, анхааруулгыг удаа дараа өгч байсан. Мөн түүгээр ч зогсохгүй эгнээ байраа буруу эзлэх,  гүйцэд түрүүлэх гэж дайрах зөрчлийг ихээр гаргадаг. Энэ олны шүүмжийг дагуулаад байсан асуудлыг гэрчлэн нийтийн тээврийн жолооч осол гаргалаа. Тодруулбал нэгдүгээр сарын 29-ний өглөөний  10 цагт бяцхан хүүхдийн амь нас авто ослын улмаас эрсдсэн харамсалтай мэдээг аваад удааггүй байхад үдээс хойш буюу 14 цаг 30 минутын орчимд хотын доторх нийтийн тээврийн автобус хорооллын замд осол гаргалаа гэсэн дуудлага хүлээж авлаа. Цас орсон, замын нөхцөл гадаргуу хальтиргаатай байхад л жолооч  замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмаа мөрдөөгүйгээс осолдсон. Хүний амь нас эрсдээгүй ч, энэ мэт зөрчил  дахин давтагдахгүй гэж хэлэх аргагүй. Тиймээс удирдах албан тушаалтан, холбогдох байгууллагууд анхааралдаа авч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нь жолооч нартаа замын хөдөлгөөний дүрэм журмыг сайтар дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Дараа дараагийн удаад давтагдвал хүний амь нас ч эрсдэх аюултай гэдгийг сануулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.