Орхон аймгаар дайран өнгөрөх улсын чанартай А1001 авто замд буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт өнөөдөр өглөөний 10 цаг орчимд хот хоорондын "Эрдэм транс" ХХК-ийн том оврын автобус, суудлын авто машинтай мөргөлджээ. Уг ослын улмаас суудлын авто машинд зорчиж явсан 10 сартай хүүхэд амь эрсдлээ. Осол болсон шалтгаан нөхцлийг Орхон аймаг дахь цагдаагийн газар хянан шалгаж байна.



Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохоос илүүтэйгээр, өөрийн болон бусдын амь насыг тээвэрлэж яваагаа ухамсарлах нь нэн тэргүүний асуудал гэдгийг Орхон аймгийн замын цагдаагаас анхаалуулж байна. Сар шинийн баяр ойртсон өдрүүд, баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг тул замын хөдөлгөөний дүрмийг ягштал дагах, хүүхдийг шинэчилсэн дүрмийн дагуу арын суудалд тусгай зориулалтын суудалд тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ядарсан, нойр алдсан үедээ замд гарахгүй байх, автомашины бүрэн бүтэн байдлыг найдвартай хангаж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдлүүд 0