Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хар тамхины хэрэгт холбогдуулан Нигери улсын 4 иргэнийг баривчилжээ

Шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирсэн хэргээр Нигери Улсын иргэнийгЦЕГ-ынХар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр баривчиллаа. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний нэгэ

Хар тамхины хэрэгт холбогдуулан Нигери улсын 4 иргэнийг баривчилжээ
Шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирсэн хэргээр Нигери Улсын иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр баривчиллаа.  Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний нэгэн сургалтын төвд багшилдаг гэх энэхүү этгээдийг түүнийг ажлын байран дээрээс  нь дайчлан баривчилсан бөгөөд одоо үзлэг, шалгалт явагдаж байгаа аж. Өмнө нь буюу он гарсаар Нидерландын Вант Улсаас гэсэн илгээгчийн хаягтайгаар шуудангийн илгээмж ашиглан хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг  манай улс руу  оруулж ирснийг илрүүлэн таслан зогсоож, сэжигтэй этгээдүүдийг баривчилсан байна. Мөн түүний хамсаатан гадаадын 3 иргэнийг дөнгөж сая баривчилжээ.  Тэд мөн адил Нигери улсын иргэд бөгөөд тэднээс ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авсан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.