Шагчид даам гарч, цагдаагийнхан хүчин мөхөстсөн гэв үү...
Орхон аймгийн Цагдаагийн газар аргаа барсан уу гэлтэй "Шөнийн дэлгүүр"-ийг ажиллуулж өгөхийг шийдвэр гарагчдаас хүсч байна. Учир нь Эрдэнэт хотын шагчдын наймаа хүрээгээ тэлж, дийлдэхээ байжээ. Өмнө
Орхон аймгийн Цагдаагийн газар аргаа барсан уу гэлтэй "Шөнийн дэлгүүр"-ийг ажиллуулж өгөхийг шийдвэр гарагчдаас хүсч байна. Учир нь Эрдэнэт хотын шагчдын наймаа хүрээгээ тэлж, дийлдэхээ байжээ. Өмнө нь 10 гаруй эмэгтэй шагийн наймаа эрхэлдэг байсан бол одоогийн байдлаар 20-30 болж нэмэгджээ. Ингэхдээ бүр арга нь нарийсч орц, хонгил, подвол, бүр таксинд хүртэл архи согтууруулах ундаагаа нуун, зарж байгааг "Сар шинэ нэгдсэн арга хэмжээ"-ний шалгалтаар илрүүлсээр байна.
Тэдний хувьд иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаж,ашиг олж байна гэсэн юм. Жишээ нь 2100 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг тамхийг 5000 төгрөгөөр, 8-9 мянган төгрөгний үнэтэй шил архийг 20,000 төгрөгөөр гэх мэт нэг нугалан зарж, өдөртөө цэвэр ашиг 100,000 төгрөгийг олж байна. Гэхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн гэдгийг иргэдэд онцгойлон сануулж, гаргасан шийдвэрээ эргэж харахыг орон нутгийн удирдлагуудаас хүсч байна.
Орхон аймгийн ЦГ-аас шагчдыг таслан зогсоох зорилгоор өдөр бүр уурхайчин баг, Төгөл худалдааны төвийн орчим, Чандмань зэрэг газруудад тогтмол цагдаагийн эргүүл шалгалт хийсээр байгаа ч,үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Торгохоос өөр зохих хууль гэж үгүй нь тулгамдсан асуудал болж байна.
24 цагийн дэлгүүр ажиллаад эхлэхэд архичдын тоо нэмэгдлээ, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт ихэслээ гээд байсан Цагдаагийнхан 24 цагийн дэлгүүрийг нь хаачихаар,шагчдаа дийлэхээ болилоо гэж байгаа нь нэг талаасаа учир нь олдохгүй айлын эрх хүүхэд шиг, нөгөө талаасаа иргэд рүү чиглэгдэж байгаа аливаа ажил, тогтоол шийдвэрүүдийг гаргахдаа, харилцан уялдаа холбоогүй ажиллаж байгаа төр захиргааны дарга нарын ч буруу гэмээр... Ийм л байдалд хүрээд байна ГЭНЭДЭЭ...
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0