Эрдэнэтэд нэгдүгээр сарын 26-29, ирэх сарын нэгэнд бага зэргийн цас орно
Орхон аймагт маргааш буюу нэгдүгээр сарын 26, 26-27-нд шилжих шөнө, 28-ны орой, 28-29 нд шилжих шөнө, 2 сарын нэгэнд бага зэргийн цас орох төлөв ажиглагджээ.Эдгээр өдрүүдэд Эрдэнэт хот орчмоор цаг ага
Орхон аймагт маргааш буюу нэгдүгээр сарын 26, 26-27-нд шилжих шөнө, 28-ны орой, 28-29 нд шилжих шөнө, 2 сарын нэгэнд бага зэргийн цас орох төлөв ажиглагджээ. Эдгээр өдрүүдэд Эрдэнэт хот орчмоор цаг агаарын температур шөнөдөө 20-25 өдөртөө 16-21 хэм орчим байхыг Орхон амйгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.
Цаг агаарын байдал нь ХАА-н салбарт цас багатай учир малын усан хангамж дунд зэрэг байгаа ч малын бэлчээр, зам харилцаанд хүндрэлгүй байгаа юм. Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -14...-18 градус хүйтэн , Баян-Өндөр, Жаргалант суманд олон жилийн дунджаас 2,6 градусаар дулаан байгааг холбогдох албанаас онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0