Тиймээс баярын өдрүүдэд энэ мэт анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Орхон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Машинаа халааж байгаад гал алджээ
Баярын өдрүүдэд айл өрх, иргэн бүр хөл дүүжлэх машин унаагаа зэхдэг. Ингэснээр холын зочин гийчин, золголтоор ирж буй ах дүүдээ зорьж, үйлчилдэг. Гэвч аюулгүй байдлаа хангахаа орхигдуулдаг. Тухайлбал
Баярын өдрүүдэд айл өрх, иргэн бүр хөл дүүжлэх машин унаагаа зэхдэг. Ингэснээр холын зочин гийчин, золголтоор ирж буй ах дүүдээ зорьж, үйлчилдэг. Гэвч аюулгүй байдлаа хангахаа орхигдуулдаг. Тухайлбал өнөөдөр Орхон аймагт Төгөл гарден хотхоны дэргэд байрлах грашт нэг иргэн өглөөний 11 цаг 30 минут орчимд удаан унаагүй машинаа халааж байхдаа гал алдлаа. Тухайн мөчид галаа өөрөө унтраах гэж үзсэн боловч хүчрэлгүй машин болоод грашаа шатааж, эд хөрөнгөөрөө хохироод байна. Азаар бусад иргэдийн эд хөрөнгөд нөлөөлөөгүй, хүний эрүүл мэнд хохироогүй байна.
Тиймээс баярын өдрүүдэд энэ мэт анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Орхон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тиймээс баярын өдрүүдэд энэ мэт анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Орхон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0