Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Орхон аймаг “Аюултай хог хаягдлын нэгдсэн цэг”-тэй болно

Орхон аймагт аюултай хог хаягдал ялгаруулагч ААН-үүд байгаль орчны яамнаас өгсөн чиглэлийн дагуу хог хаягдлаа хадгалсаар байна. Энэ нь орчны хүн ам, мал амьтныг хордуулах хүчин зүйл болдог бөгөөд аюул

Орхон аймаг “Аюултай хог хаягдлын нэгдсэн цэг”-тэй болно
Орхон аймагт аюултай хог хаягдал ялгаруулагч ААН-үүд байгаль орчны яамнаас өгсөн чиглэлийн дагуу хог хаягдлаа хадгалсаар байна. Энэ нь орчны хүн ам, мал амьтныг хордуулах хүчин зүйл болдог бөгөөд аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болох шаардлагатай юм.  images Хог хаягдлын тухай хуульд зааснаар “Аюултай хог хаягдал” гэдэг нь  тэсрэмтгий, шатамхай, урвалын    идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн  амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг  хог хаягдал юм.  Энэ нь аюултай хаягдлыг шинж  чанараар нь ангилж буй хэрэг юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Орхон аймагт ЕБ-ын 18 сургуульд 12 төрлийн шингэн болон хуурхай химийн бодис ашиглагдахгүйгээр хадгалагдсаар байна. Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрт эмнэлэгийн болон химийн найрлагатай хог хаягдал 280 тн байгааг судалгаагаар тогтоожээ. Харин манай амйагт их хэмжээний аюултай хог хаягдлыг хадгалж, агуулах зориулалтын сав байхгүй учир нэн түрүүнд аюултай хог хаягдлын нэгдсэн цэгийг бий болгох, улсын тусгай хэрэгцээнд шилжүүлэх шаардлагатай тулгарсан.  Хог хаягдлын тухай  хуульд зааснаар ус хангамжийн газраас 2кмт байрлаж болохгүй, хүн амын суурьшлын бүсээс 1 кмт байрлаж болохгүй гэх мэт заалтууд байдаг. Тэгвэл судалгааны үр дүнд боломжтой 24 га газар байгаагаас 5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд зориулах боломжтой болоод байна. Цаашид холбогдох яаманд дэмжигдсэн газар радиусыг уламжилсанаар улсын тусгай хэрэгцээнд буюу Орхон аймгийн аюултай хог хаягдлыг нэг цэг төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Цаашид холбогдох яаманд дэмжигдсэн газар радиусыг уламжилсанаар улсын тусгай хэрэгцээнд буюу Орхон аймгийн аюултай хог хаягдлыг нэг цэг төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Энэ талаар Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд БОАЖГ-аас санал хүргүүлсний дагуу шийдвэрлэлээ. 1234565a98e65ec955b02032018135126
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.