Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Гэр лүүгээ орох гэж байсан эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Орцондоо лифт хүлээн зогсож буй бүсгүйгзодож, дээрэмдэж байгаа бичлэг өнөөдөр цахим хуудсанд тархсан. Орцны камерын бичлэгт бүсгүйг араас нь цохин унагаж, нэмээд хэд хэдэн удаа цохин цүнхийг нь аван з

Гэр лүүгээ орох гэж байсан эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
Орцондоо лифт хүлээн зогсож буй бүсгүйг зодож, дээрэмдэж байгаа бичлэг өнөөдөр цахим хуудсанд тархсан. Орцны камерын бичлэгт бүсгүйг араас нь цохин унагаж, нэмээд хэд хэдэн удаа цохин цүнхийг нь аван зугтаж буй нь бичигдэн үлджээ. Уг хэрэг БГД-ийн 6 дугаар хороо "Сити" 18 дугаар байранд үйлдэгджээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор гэмт этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 25 минутад "Охин маань гэрлүүгээ орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна" гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.