Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хангалттай ашиг орлого оллоошдээ буудлын эзэд ээ...Одоо больчихооч

Нийгэмд буруу үлгэрлэх зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хатуу хориглодог, тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг тогтолцоо манайд шаардлагатай байна. Жишээ нь орон сууцны нэг давхарт үйлчилгээ үзүү

Хангалттай ашиг орлого оллоошдээ буудлын эзэд ээ...Одоо больчихооч
Нийгэмд буруу үлгэрлэх зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хатуу хориглодог, тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг тогтолцоо манайд шаардлагатай байна. Жишээ нь орон сууцны нэг давхарт үйлчилгээ үзүүлдэг дэн буудлууд иргэдийн эрүүл, аюулгүй тайван орчинд амьдрах эрхийг зөрчөөд зогсохгүй, бидний хойч үед буруу үлгэрлэж байгаад иргэд гомдолтой байна. Тиймээс тохирох дүрэм журмыг гаргаж, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч өгөхийг төр захиргаанаас хүсч байна.         Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг "Дэн буудлууд"- д тодорхой дагаж мөрдүүлэх журам байтугай, хэн зөвшөөрөл олгодог эсэх нь ч тодорхой бус. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэхгүй бол оршин суугчдын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах, амрах эрхийг зөрчиж, бүр хүүхэд багачуудад буруу үлгэр дууриалал болж байгааг оршин суугчид мэдээлсээр байгаа юм. Тодруулж хэлбэл зөрчлийн тухай хуулинд шөнийн 22 цагаас хойш чанга дуу чимээ гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглосон байдаг бол эдгээр газруудад зөрчлийн тухай хуулийг зөрчих л гэж гаргасан гэдгийг утгаар нь үзүүлдэг гэнэ. Үүнд оршин суугчид, иргэд таны миний үр хойч үе, аав ээжүүд минь нойрондоо муудан, чихээ даран тарчилсаар шөнийг өнгөрүүлсээр байгааг дуулгая.         - Яг үнэндээ дунд сургуулийн хүүхдүүд цонхны доор нь очоод эр эмийн явдлыг сонсож байна. Орой үдэш хөшгөө хаахгүй, архидаж байна. Өсвөр насны хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж иргэд хэлж байлаа... Харамсалтай нь энэ бүхний эцэст өмнөөс нь ял авсан мэт цагдаа нар дэг журам сахиулах гэж шөнө өдөргүй иргэдтэй нийлэн тэмцэнэ. Гэсэн ч тэмцэл газар авахгүй, харин ч буудлын эзэд, ресепшнээс нь эхлээд шөнийн цагаар буудалдаа архидан согтуурч, төр захиргаа, удирдлага, хяналтын байгууллагуудыг иргэдтэй нь басамжлан шөнийн 01 цагаас хойш ч архидан согтуурч байна.         - Зөрчлийн тхай хуулийн 5,5-д нийтийн орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол торгох арга хэмжээ авдаг. Гэхдээ орон сууцанд байдаг дэн буудлуудад тусгайлан заагдсан зүйл заалт байхгүй. Харин үйл ажиллагааг зогсоох талаар уламжлаад байгаа талаар Орхон аймгийн цагдаагийн газрын хошууч Б.Билэгсайхан ярьж байна.         - МХЕГ-ын 149-р тушаалаар МХГ-ын чиг үүрэгт хамааралгүй чиглэлийн жагсаалт гаргасан.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох газрууд нэгдэж яаж шийдэх талаар нэг тийшээ болмоор байна хэмээн МХГ-ын төрийн захиргаа эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга П.Баянаа учирлаж байлаа. Эдгээр дэн буудлууд хуулийн цоорхойг ч андахгүй торгуулах төдий аргалаад, аль эсвэл шүүхээр заргалдаад дийлээд сурчихсан зэргээс харахад ард нь нөлөө бүхий дарга цэрэг, цүнх баригчид байгаа юм биш биз ээ.         Дунд ангийн хүүхдүүд буудлын цонхон дор доторх эр эмийн  явдлын хугацааг  хэмжин, инээгээд сууж байна гэнэ. Үүнээс ямар ч буруу зүйл урган гараа билээ.download Хангалттай ашиг орлого оллоошдээ буудлын эзэд ээ. Одоо больчихооч тэгэх үү
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.